Тэр үед бас дахиад л намар
байсан. Яваад өгсөн. Их баяртайгар шүү. Амьдрана гээд л явчихсан. Тэр тэнд
амьдарч байгаа гэж охин итгээд үлдсэн. Хүлээгээрэй. Эргээд ирнэ ээ.
Хүлээгээд л байсан. Навчит бөгжөө зүүж болдоггүй. Номын завсар хийчихье. Хамгийн дуртай
ном. Энд хадгална аа.
Тэр үед бас л нэг гунигтай
намар байсан. Энэ удаа гунигт гэдэг үг нэмэгдсэн. Хадгалаад л байсан. Зүрхээ
дэлгээд хатаамал болгосон. Жаазанд хийгээд, ханандаа өлгөчихсөн шаргал үст. Зүрхгүй юм чинь оронд нь тавих зүйл
олъё.
Өө тийм зураг зуръя. Улаан
өнгө хаана байна. ааааа. Дуусчихаж ээ. Өө шар өнгө яг болно. Нар биш дээ ямар.
Тэгвэл намар. Намар чинь цэнхэр өнгөтэй. Цэнхэр яг болно. Цэнхэр зүрх. Өө энд
тавина аа. Яг сайхан таарч байна.
Тэр үед бас, бас нэг
уйтгартай...гунигтай...намар байсан. Шуудангаар түүнд жаазтай зүрхээ явуулав.
Чамд гэж бичэв. Их гоёор. Одоо хүлээх л үлдлээ. Эндээ хүлээнэ ээ. Хамт нисдэг
байсан цэцэрлэгт. Тэр минь намайгаа олоод ирнэ. Энэ бороог ээ... Эээээ
Намар. Одоо хангалттай. Дахиж
хүлээхгүй. Зүрхээ жаазнаас нь эргүүлж гаргаад байранд нь хийх хэрэгтэй. Эндээс
өөрөө явна аа. Түүнийг хайж олно.
Зүрх рүү чинь алхдаг жимийг
Бүр мөсөн угаачихсан
Зүрхийг минь л дааруулдаг
Энэ бороонд алгаа тосон зогсохдоо... дуулаад л. Тэр сонсоно байх.
Бүр мөсөн угаачихсан
Зүрхийг минь л дааруулдаг
Энэ бороонд алгаа тосон зогсохдоо... дуулаад л. Тэр сонсоно байх.
Танил нүд. Танихгүй харц.
Намар бид хоёр чамайг их удаан хүлээсэн шүү. Намар бид хоёр чамайг их удаан
хүлээсэн. Яагаад ирэхгүй байсан юм бэ? Яагаад. Яагаад. Яагаад. Яагаад?
Яагаад?????????
-Мартчихжээ
/ цэг/
Мартчихсан. Ингээд л болоо.
Ердөө л тэр мартсан байна шүү дээ. Тэр намайг. Зөвхөн мартсан. Мартсан. Мартсан. Өөр юу ч
болоогүй.
Жаазтай зүрх хаана байна аа. Өө байхгүй.
Хаячихсан. Хэнд ч байхгүй, Одоо түүнд зүрх байхгүй. Оронд нь түр
тавьсан зурмал зүрх л бий.Тэр зүрх үүнийг сонсоод шууд л будаг нь хуурч эхлэв.
Цэнхэр байсан юм. Харин одоо өнгөгүй болчихсон. Өнгөгүй зүрхтэй шаргал үстэй
охин, эсвэл бүсгүй...
No comments:
Post a Comment