Showing posts with label poems. Show all posts
Showing posts with label poems. Show all posts

Monday, April 9, 2012

Дарстай хундаганд Далавчаа дүрэв



Дарстай хундаганд
Далавчаа дүрэв
Дахиад уумаар
Гуниг төрөв
Болор хундаганд
Бодлоо дүрэв
Босоод явмаар
Гуниг төрөв
Дурласан сэтгэлд чинь
Хөлөө дүрэв
Дулаацаж үлдмээр
Хүсэл төрөв




Бархирч, цурхирч уйлахад, сэтгэлээр унахад
Баруун талд минь барьц алга
Ганцаардаж гашуудаад гарц хайхад
Зүүн гарт тамхи байна, тайвшрал байна
Зүг чигээ алдчихаагүй байна
Хашгирмаар, орилмоор, чарламаар болоход
Ханцуй дотор нулимс л байна
Согтотлоо уучихсан хагас солиотой сэтгэл
Үйлээ эдэлж дуусаагүй байна, дундраагүй байна
Үнэхээр амьдрал сонирхолтой байна
Баргийн хүний хүсэвч эдлэхгүй
Барцад зовлон амттай байна
Хүрэх газар хол байна, хөл байна
Хүн шиг амьдрах хүсэл байна


Аль эрт үйрэн мартагдсан
навчны эмзэг санаа алдалтууд
Ахиад нүднээс чинь ургаад
бутран унахад чи инээмсэглээд
"Зүгээр л хүсэлдээ итгэчихэж, жаргалд дасчихаж
Зүүднээсээ сэрэхэд өвдөх болов уу?"
гэж асуусан
Би цонхоор ширтсэн
Биегүй ямар нэг юм
уйтгарлан сууж харагдсан.

"Хэзээ ч бид таараагүй бол
би өвдөхгүй, чи уйтгарлахгүй
Хэн хэнээ мэдэхгүй
би дасахгүй, амьдралд хоргодохгүй
Бүгчим харанхуйн дундаас
намайг татаж гаргасан
Бүлээхэн тэр гарыг
хойшид дурсахгүй, илчинд нь дулаацахгүй" гэсэн
Би цонхоор ширтсээр л
Биегүй ямар нэг юм
уйтгарлан сууж харагдсан.

Sunday, April 8, 2012

No regrets, No pain, No sorrow


The poetry of the Russian author Sergei Aleksandrovich Esenin (1895-1925) reflects the impact of industrialization on Russian rural life. The novelty of his works and his flamboyant personality attracted the attention of artistic circles in Russia and abroad.



Цасан ширхэг хуйсагнан бударна.

Цагаан талаар гурвалсан моръд довтолгоно.

Гурвалсан морьд хөллөсөн тэр тэргэн дээр

Гунигт минийх биш, өөр нэгний залуу нас дэрвэнэ.

Галзууран хуйсагнах цасан дундуур хамаг юм
Гурвалсан морь хөллөөд галзууран одсон байнам. 


1925.10.04-05

Цэв цэнхэрхэн үдшээр, саранлиг үдшээр
Цэвэрхэн ч байлаа би, залуухан ч явлаа.
Хамаг юм дайраад өнгөрч, нисэн одож.
Хажуугаар минь гараад явчихаж, эргэж ирэхгүй ээ.
Зүрх минь хөрчихөж, нүд минь цийчихэж.
Цэв цэнхэрхэн аз жаргал, саранлиг шөнүүд!

1925.10.04-05

Цонхон дээр сар, цонхон доор салхи. 
Цоройн ургадаг улиангар мөнгөлөг агаад гэрэлтэй. 
Гармонь хөгжмнйн эгшиг ганцаардан чарлах нь 
Гайхалтай дотно агаад даанч дэндүү хол оо. 
Залуу идрийн дуу минь инээнэ, бас уйлна. 
Зуун жилийн настай далдуу мод минь хаачив. 
Баяр болоход 6и ч гэсэн хар өглөөгүүр 
Баян хуураа хангинуулаад гардаг л байлаа. 
Хонгор чи минь намайгаа тоохгүй болохоор 
Хэний ч хамаагүй дуулсан дуунд инээнэ, бас уйлна.

1925 оны наймдугаар сар
Тэрэг чарга хурдална, чарга тэрэг хурдална.
Танхил хонгор чамтайгаа тал руу одох сайхаан.
Сэр сэрхэн салхи нь хулчгануур агаад ичимхий.
Нүв нүцгэн талаар чарганы хонх өнхрөмхий.
Чүү, чүү, чарга минъ, хонгор морь минь чүү,
Чив чимээгүй ойд агч бүжиглэх нь согтуу.
Ганцаараа яагаад бүжиглэдгииг нь гайхан байж асуума.
Гармонь хөгжмийн эгшгэнд гурвуулхнаа бүжиглэе.
1925.10.03
Орчуулсан Ж. Нэргүй

Ираны их найрагч Омар Хайяамын шүлгээс


Hakim Omar Khayyam
The Great Persian Mathematician, Astronomer, Scientist, Philosopher, Poet and Eternal Role Model

Өгүүлвээс, талын салхи мэт, голын урсгал мэт
Өдөр хоног өнгөрлөө – буцаад ирэх нь үгүй
Өнөөдрийнхөөрөө л байцгаая, хонгор минь
Өнгөрсөнд харамсах нь илүү ажил хонгор минь
**
Хармсалтайяа амьдралын номын хуудас дууслаа
Хавар болоод наргиан цэнгээнээс уй гуниг л үлдлээ
Хөнгөн жигүүрт шувуухай шиг залуу нас минь
Хөөрч хэзээ ирсэн, хуурч хэзээ буцсаныг санахгүй байна, би
**
“Өчигдөр урсаж одсон ус, эргэж ирэх үү? Хэзээ вэ? ” гэж
Загас, нугаснаас нухацтай гэгч нь асуужээ
“Биднийг шарагдах цагт хайруулын таваг,
Битүүхэндээ шийдчихнэ” гэж нугас хариулжээ
**
Дарс балгахгүй гэж шүлэгч амлах ёсгүй
Дараа нь уучихвал биеэ зөвтгөх ёсгүй
Сарнай дэлбээлэн гургалдай жиргэдэгээс хойш
Сахил санваараа тэвчиж болно гэж амлаж болох уу даа?
**
Амьдрал дэгээнээс мултарч, ул мөргүй өнгөрлөө
Архинд согтсон шөнө шиг, хав харанхуй өнгөрлөө
Арван хурууны салаагаар элс гоожихтой адил
Амьдрал гэдэг ертөнцийн хором шиг шувтарлаа

Омар Хайяам

Заяасан амьдрал зайлшгүй үхлээс минь
Замбуулин баян ч болоогүй ядуу ч болохгүй
Хорвоод ахиад жаахан яван саатъя даа
Хорвоог таниж амжилгүй тэгсхийгээд нүд анъя даа
-*
Хэрвээ би нүгэл үйлдсэн бол - дуртайдаа үйлдээгүй
Хорвоогийн замыг туулсан бол – дуртайдаа туулаагүй
Би хаана хэн байв? Бурханын шийдсэн бүхнийг
Би ёсчлон дагаж, би дуртайдаа амьд яваагүй ээ
-*
Дэндүү сайн хүнд өгөх дээд шагнал гэж алга
Дэндүү сайны төлөө би дэлүүгээ ярсан ч багадана
Тамын зовлон гэж юу байдгийг мэдэх үү ?
Тамтаггүй хүмүүсийн дунд амьдрах л ёстой там шүү
-*
Ганхаж буй сарнай цэцгийн бут бүхэн
Гайхам сайхан бүсгүйн чандраас ургасан байж таарна
Өнөөдөр бидний гишгэлж буй өвс бүхэн
Өчигдөрхөн цохилж асан зүрхнээс соёолсон байж мэднэ.

**-
Тавилан заяаны ном судрын нэг ч үгийг өөрчлөх арга байхгүй
Тарчилан шаналж буй хувь заяа таныг өршөөх арга бас байхгүй
Амьдралаа дуустал, цөсөө хөөртөл ууж чадлаа ч
Амь насаа уртасгаж, богиносгож л яасан ч чадахгүй
**-
Бурхны ном цээжилж буян аврал гуйснаас
Будрангуйн сэтгэлээ бүсгүйн хөөрхөн аалиар зугаацуулмаар
Хэрэв зээ дурлагсад, хөлчүүрэгсэд тамд ойчдог гэвэл
Хэнбугай нь тэгээд диваажинд залрах юм бол...





you are like the summer



Чи яг зун шиг

Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
Чи яг ус шиг
Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй
Чи яг зун шиг
Хөл чинь өвс шиг
Хөх чинь үүл шиг
Нүдээ аниад, хөлөө өргөөд
Өндөрт хөвөх
Үүлэнд хүрэхэд
Хурууны үзүүрт
Хүүхдийнх шиг зөөлөн арьс
Жигд бус цохилох
Зүрхний хэмнэл мэдрэгдэнэ.
Чи яг зун шиг
Чи яг шөнө шиг
Чиний хаашаа ч харсан гүн харанхуй
Тиймээс одоо болтол чамайг хэн гэдгийг
Би мэдэж чадахгүй байна
Надад туслаач зун аа, шөнө өө
Чи яг зун шиг
Чи ном шиг
Би чамайг уншихын тулд төрөлхийн сохор
Эсвэл сохорсон, бас дүлий байх ёстой…
Чиний гоо үзэсгэлэнг мэдрэхийн тулд
Би чамайг өмнөх ширээн дээрээ тавиад
Хамгийн түрүүнд хуруугаараа тэмтэрч үзнэ.
Нүдээрээ биш, яг ч хуруугаараа биш
Түүний дараа төрөх мэдрэмжээ
“Чи яг зун шиг” гэж нэрлээд
Цаасан дээр буулгана.

Б.Эрдэнэ-солонго

Saturday, April 7, 2012

Mrs




Тэр юу ч юм яриад л,
үе үе инээмсэглээд
Тэвчээр минь түүний гарт
тамхи шиг уугиад л
"Бүх юм бүтэхгүй... хүлээн зөвшөөр... үүнтэй эвлэр...
Бүгдийг март... буцаад яв..."
хэн нэг нь шивнээд л

Би юу ч юм яриад л,
түүнтэй хундага тулгаад
Бичилхэн дулаан бидний дунд
эрвээхэй шиг нисээд л
Эрчүүдийн харц хөөсөн бөмбөлөг шиг энд тэнд хагарсаар
Энэ шөнийг чи лав мартахгүй дээ
хэн нэгэн чив чимээгүй...

never mind


Зүүн далавчин дээрээ чиний хумсны сорвитой ч

Зүгээр дээ, би ниссээр л байна

Өд нь дэрэн дээр чинь унаж

Өвдөлт нь цээж рүү хатгасаар

Өөрчлөгдсөн юм алга даа, энэ хавьцаа

Өвдсөөр л байна...


Гэнэт хамаг бие хөлөрч гар чинь духанд хүрэхэд

Гэртээ сэрсэн мөртөө би хаана ч юм байдаг

Эсвэл чичирч даарсаар хүйтэн шилэнд хүрмэгц

Энд тэндээсээ хайлаад лаа шиг урсчихдаг

Ил харагдахгүй ямар нэг эрчим энэ өрөөнд

Эргэсээр л байна...

Чи бусдын шүлэгт дуртай шиг Би чамд хайртай

Чи шүлэгт дуртай шиг
Би чамд хайртай
Би чамд хайртай шиг
Чи бусдын шүлэгт дуртай

Чи хэн нэгний бичсэн шүлэгт дуртай шиг
Би чамайг хайрладаг
Чи хэн нэгний бичсэн шүлгээс өөрийгөө мэдэрдэг шиг
Би чамайг тэвэрдэг
Чи хэн нэгний гунигаа шингээсэн шүлгээс таашаал авдаг шиг
Би чамайг шунан хүсдэг
Чи хэн нэгний хамгийн гэгээлэг шүлгээс уйтгар, ганцаардлаа олж хардаг шиг
Би чамаас явдаг

[Чи бусдын шүлэгт дуртай шиг
Би чамд хайртай]

Б.Батзаяа

...шиг


Үзэг хүрээгүй цаас шиг
урууланд чинь
шүлэг шиг шунаж
Үнсүүлж үзээгүй уруул шиг
цагаан цаасан дээр
гуниглана би...

Б.Батзаяа



Тэр цонхны дэргэд ганцаараа сууна.
Цаана нь
Тэнгэрээс юу ч юм унана.
Цаг хугацаа зогсож
тамхины утаа танхимын голд бүжиг эргэнэ.

Магадгүй
Удахгүй энэ л нүд гялтганан норж, хэнд ч юм гомдоод
Маргааш ч юм уу
Уруул нь ямар нэг шорвог зүйл мэдэрнэ.
Тайвшрахын тулд, мартахын төлөө
ахиад л энд ирж
цонхны дэргэд сууна
Тамхиа асааж, Мартини шимнэ.
Цаана нь
Тэнгэрээс юу ч юм унасаар л байна.
Тэвчихээс өөрийг тэр үл хийнэ.

Б.Батзаяа

Хавар




Хагас жил үргэлжилсэн дайн дуусч
бүгд гэрээдээ харих шиг
Хахир хүйтэн амь тавихдаа
тийм яруу хөгжим эгшиглүүлээд
Mоцарт, Шопены аялгуун дор өвс цухуйж
Модигийн зурсан хүзүүнүүд шиг
урт нарийхан цэцэгс дэлгэрнэ.

Хүйтэн мөсөн үзэгнээс дуслах тунгалаг дуслууд
тунгалаг тэр дуслууд
Хүмүүсээс "ийм гоёор үхэж чадах уу"
гэж асуух шиг
Тээр жилийн бороо ахин анхилж, цээж цэлмүүлээд
Тэвчин ядахдаа хуучин дурсамжууд
зүсээ хувилган энүүхэнд тийчигнэнэ.

Б.Батзаяа

тамхины хэлсэн...ба тамхинд хэлсэн...



1. Чи намайг амилтал, улалзтал өөр рүүгээ сорно
Чиний дотроос би амирлан, угалзран ахин төрнө
Би навч болоод өвс байсан
Одоо би
Салхинд уусна, бүр үүлэнд хүрнэ
Санаа алдах бүсгүйн чинь цээжинд ч орж нуугдана.

2. Тамхи минь чамайг би шунан сорно
Тайвширна, амьдрал дунд чамаар хийсвэрлэл зохионо
Үлээнэ-өөрөөсөө чамайг төрүүлнэ
Үг бичнэ, зураг зурна-өдөржин чамайг ширтэж хэвтэнэ
Тамхи минь чиний бие үнс болно, тэгээд чи унтарна
Дахиад шинийг асаана.
Гомдох хэрэггүй ээ, үүнийг дурсамж гэнэ.




Thursday, March 22, 2012

Poems

 
Actress and singer Judy Garland was born June 10, 1922, in Grand Rapids, Minnesota. Garland signed a movie contract with MGM at the age of 13. In 1939, she scored one of her greatest on-screen successes with The Wizard of Oz. In 1950, MGM dropped her from her contract. In the 1960s, Judy Garland spent more time as a singer than an actress. She died in 1969 of an accidental overdose.
In late 1939, Judy published a small book of poetry she had written. The book was published privately, and she only gave copies to some of her closest friends.    
                       

 " My love is lost" 

My love is lost.
I held it as a handful of sand, clenching my fist
to hold it there.
Yet, bit by bit, it slipped through my straining fingers.

Now, nothing but memories of every smile, every kiss,
and, above all, every word.
For 'twas not into my ear you whispered but into
my heart.
'Twas not my lips you kissed, but my soul.

And when I opened my tired hand and found my
love was gone
I trembled and died.

I struggle to hide my deadness.
To conceal the emptiness in my eyes,
that sparkle with tears always so close
but never come.

My mind quivers and screams, fight, fight to live
But why?
My handful of existence has vanished.
My love is lost.
My love is lost.