1. Чи намайг амилтал, улалзтал өөр рүүгээ сорно
Чиний дотроос
би амирлан, угалзран ахин төрнө
Би навч болоод
өвс байсан
Одоо би
Салхинд уусна,
бүр үүлэнд хүрнэ
Санаа алдах
бүсгүйн чинь цээжинд ч орж нуугдана.
2. Тамхи минь чамайг би шунан сорно
Тайвширна,
амьдрал дунд чамаар хийсвэрлэл зохионо
Үлээнэ-өөрөөсөө
чамайг төрүүлнэ
Үг бичнэ, зураг
зурна-өдөржин чамайг ширтэж хэвтэнэ
Тамхи минь
чиний бие үнс болно, тэгээд чи унтарна
Дахиад шинийг
асаана.
Гомдох хэрэггүй ээ, үүнийг дурсамж
гэнэ.
No comments:
Post a Comment