Hамар
надад аймшигтай санагддаг. Гуниг нөмөрсөн хүмүүс. Бөгтийсөн гудамж. Надаас
тасарсан навчис газраар нэг хөглөрч…Хүмүүсийн хөлд гишгэгдэхэд доромжлуулсан
мэт санагддаг. Санаа алдахад минь салхи исгэрэх шиг жихүүдэс төрдөг. Намар
надад аймшигтай санагддаг.
Гинших навчсын чимээ гэртээ байхгүй эмээг минь санагдуулдаг. Харц минь
шарласаар хагдарч сэмэрсээр нүв нүцгэнээрээ үлдэхэд хамгийн сүүлчийн бээрсэн
шувуу цээжний гүнд үүрээ засдаг. Тэр шувуу надтай хамт даарч. Тэр шувуу надтай
хамт дуугаа хурааж, зөвхөн цасны тухай, өвлийн тухай бодлогоширно. Намар надад
эмгэнэлтэй санагддаг. Зүсэр бороо нь зүүгээр шивэх шиг зүсийг минь, арьсыг минь
гэмтээж орхидог.
Удахгүй өвөл болно. Удахгүй үс минь цайна. Бүр цав цагаан болно. Удахгүй зүрх
даарч, амьсгал цантаж эхэлнэ. Гар, хөл, нүд, уруул бүгд цав цагаан болно. Хөмсөг
ч ялгаагүй. Гишгэсэн мөр, инээд минь хүртэл цагаан болно. Удахгүй хүмүүс
бүгдээрээ над шиг болно. Намар бидэнд юу бэлдсэнийг хараач.амар надад аймшигтай
санагддаг. Гуниг нөмөрсөн хүмүүс. Бөгтийсөн гудамж. Надаас тасарсан навчис
газраар нэг хөглөрч…Хүмүүсийн хөлд гишгэгдэхэд доромжлуулсан мэт санагддаг.
Санаа алдахад минь салхи исгэрэх шиг жихүүдэс төрдөг. Намар надад аймшигтай
санагддаг.
Гинших навчсын чимээ гэртээ байхгүй эмээг минь санагдуулдаг. Харц минь шарласаар хагдарч сэмэрсээр нүв нүцгэнээрээ үлдэхэд хамгийн сүүлчийн бээрсэн шувуу цээжний гүнд үүрээ засдаг. Тэр шувуу надтай хамт даарч. Тэр шувуу надтай хамт дуугаа хурааж, зөвхөн цасны тухай, өвлийн тухай бодлогоширно. Намар надад эмгэнэлтэй санагддаг. Зүсэр бороо нь зүүгээр шивэх шиг зүсийг минь, арьсыг минь гэмтээж орхидог.
Удахгүй өвөл болно. Удахгүй үс минь цайна. Бүр цав цагаан болно. Удахгүй зүрх даарч, амьсгал цантаж эхэлнэ. Гар, хөл, нүд, уруул бүгд цав цагаан болно. Хөмсөг ч ялгаагүй. Гишгэсэн мөр, инээд минь хүртэл цагаан болно. Удахгүй хүмүүс бүгдээрээ над шиг болно. Намар бидэнд юу бэлдсэнийг хараач.
No comments:
Post a Comment