Хот
тэр аяараа том музей л гэсэн vг. Жинхэнэ гоо сайхныг vнэлж мэддэг хvний хувьд
бол диваажин гэж болно. Эндхийн хамгийн алдартай байгууламж бол цагтаа хотын
удирлагын байр байсан Дожейн Ордон /”Palazzo Ducale”/.
Мөн Гэгээн Маркийн сvм vзэх ёстой газрын нэг. Тэд Сан Маркогийн талбайн хоёр хэсэгт өөд өөдөөсөө харан сvндэрлэнэ. Бас нэгэн байгууламж бол Ponte Dei Sospiri-гийн гvvр. Тухайн vед уг гvvрийг барьсан бvх ажилчдыг хороосон бөгөөд энэ нь нууцлалтай холбоотой байсан ажээ.
Тэдгээрийн дараа цаашаа vзэх юм дуусашгvй. Canal Grande-г холбосон Риальтогийн Гvvр /”Ponte di Riatto”/-нээс Венецийн төв гудамжийг алган дээрээ тавьсан мэт харж болдог.
Цаашаа яваад Gallerie dell’Accademia хэмээх музей таарна даа. Энд XIV-XVIII зууны vеийн Венецийн хамгийн алдартай уран зураачдын маш олон тооны бvтээлийг байрлуулсан байдаг.
Тэгээд нарийн гудамж, жижиг гvvрvvд, цамхаг, цэцэрлэг гээд vзээд барахгvй их зvйл Венецид бий.
No comments:
Post a Comment