Освалд вон Волкенстейн
1377-1455
Дундад зууны Германы уран
зохиолын нэрт төлөөлөгчдийн нэг болох яруу найрагч, хөгжмийн зохиолч Освалд
Вон Волкенстейн чинээлэг айлын хүү болон мэндэлжээ. Тэрээр үргэлж шинийг
санаачилж хайр сэтгэл, улс төр, дайн , хөгжим, аялал гээд бүх чиглэлд эрэл
хайгуул хийж уран бүтээлээ туурвидаг байв. Түүний шүлгүүдэд шашны үзэл санаа
шингэсэн байдаг.Түүний 131 хөгжмийн зохиол байдаг байна.
Heart, mind, body, soul
It happened
You horrible
angel
Hail, pure
Virgin
Себастьян Брант
1458-1521
Cебастьян Брант 1458 онд Страсбург хотод дэн буудлын эзний хүү болон
мэндэлжээ. Тэрээр “ Тэнэгүүдийн завь” нэртэй зохиол бичсэн нь 16-р зууны
хамгийн алдартай ном байжээ.Тэрээр Германы шог зохиолын төрлийн хамгийн алдартай
төлөөлөгч нь юм. Себастьян Брант 1501 онд Страсбург хотод буцаж
очин , хуулийн зөвлөхөөр ажиллаж хуулийн 2 чухал ном мөн латин болон герман хэл
дээрх олон шашны номнуудын редактораар ажилсан байна.
Тэнэгүүдийн завь
Латин шүлэг
Sound mirror
Хуулийн ном
1635-1683
Германы их яруу найрагч, жүжгийн зохиолч, хуульч,дипломатч тэрээр хэтрүүлэг, зүйрлэлээрээ
илэрдэг барокко урсгалаар зохиол бүтээлээ туурвидаг байжээ. Даниел Каспарын "Großmütiger
Feldherr Arminius" гэх роман нь 3000 орчим хуудастай байсан нь барокко
урсгалд чухал үйл явдал болсон юм. Тэрээр олон зохиол бүтээлдээ улс орныг
удирдах урлагийн талаар өөрийн үзэл санаагаа тусгасан байдаг.
Клеопатра
Шүлгийн түүвэр
Гуниг ба тайтгаруулах бодлууд
Агар модон ширээ
Ибрахим
Агрипина
Иоганн Вольфанг Гёте
1749-1832
И. В. Гёте Германы их зохиолч
сэтгэгч, эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн хүн байв.Тэрээр
Феодалын хуучин ёсны эвдрэл , шинэ капиталист харилцааны бүрэлдэн тогтож буй
явцын нарийн төвөгтэй зөрчилийн талаар зохиол бүтээлдээтусгасан.Түүний "Фауст" хэмээх эмгэнэлт
жүжгийг дэлхийн уран зохиолын оргилуудын нэг хэмээн үздэг.
Залуу Вертерийн шаналан
Фауст
ГецфонБерлихинген
Торквато тассо
Вильгельм Мейстр
Ифигения Тавридад
Эгмонт
Ямагт баатар байх боломжгүй юм. Гэхдээ хүн хэвээрээ байх
боломж хэзээд олддог.
Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх юм уу
мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур.
Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур.
Өөр бусдыг хүн гэж үздэг болсон тэр цагаасаа л чи өөр хүн
болж эхэлнэ.
Нөхөрөө ганцаараа байхад нь зэмлэ. Олны дунд магт
Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно.
Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно.
Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай.
Фридрих Шиллер
1759-1805
Түүний нэр нь жүжгийн их
зохиолчын хувьд нэр нь мөнхжсөний сацуу яруу найргийн өөр өөр төрөлд
багтах олон сайхан шүлэг , гоо зүйн судлал шинжлэлийн ном ,түүхийн талаар
шургуу судалж байсан юм.
Нэгдсэн Нидерландын мөхсөн түүх
Хар санаа, Хайр сэтгэл
Фиескогийн хуйвалдаан
Дээрэмчид
Зорилго нь өсөхийн хэрээр хүн өөрөө өсөж байдаг.
Бүх дэлхийн түүх- бүх дэлхийн шүүх
Хэрэв өөрийгөө мэдэх гэвэл хүнийг хар, хүнийг таних гэвэл өөрийгөө хар.
Найзууд минь намайг юу хийж чадахыг минь мэдрүүлдэг. Харин дайснууд маань юу хийх ёстойг минь зааж өгдөг.
Өөрчилж чадахгүй зүйлтэйгээ дасан зохицдог хүнийг жаргалтай хүн гэнэ.
Мах ,цус биш зүрх сэтгэл биднийг эцэг, хүү болгодог.
Энгийн зүйлийг төгс төгөлдөр хийдэг хүмүүсд хэцүү зүйлийг амархан хийх чадвар хэрэгтэй байдаг.
Мөрөөдөх ,алдах хоёроос бүү ай.
Хайрласны шагнал нь хайр өөрөө байдаг.
Вильгельм Гримм 1786-1859
Германы хэл шинжээч , аман
зохиол судлаач, үлгэрийн зохиолч , ах дүү Гримм хоёул Марбургийн их сургууль
төгсөж, хуульчийн мэргэжил эзэмшжээ. Тэд дундад зууны Германы утга зохиолыг
үечлэх талаар судалгааны үнэ цэнэтэй бүтээл туурвижээ.1835 онд
нийтлүүлсэн Якуб Гриммын “ Герман домог үлгэр” бүтээл нь аман зохиолын тухай
шинжлэх ухаанд томоохон үүрэг гүйцэтгэжээ.Мөн түүний “Герман хэлний
түүх”, “Герман хэлний зүй” зэрэг зохиол нь тухайн хэлний түүхийн
судлалд үндэс суурь болсон.
Герман домог
Хүүхдийн болон гэр бүлийн үлгэрүүд
Германы баатарлаг үлгэр
Сарнай цэцэг
Ядуу Генрих
Эрэлхэг долоо
1797-1856
Германы их яруу найрагч Генрих Гейнегийн уран бүтээл 1830-1348 оны хувьсгалын хоорондох нийгэм улс төрийн шургуу тэмцлийн үед ид оргилж байсан.
1827 онд 10-аад жил яруу найраг
оролдсоны үр дүн болж “ Дууны ном” шүлгийн эмхэтгэл нь хэвлэгдэн түүнийг
алдаршуулжээ. Ф. Энгельс түүнийг “ Орчин үеийнхээ Германы бүр яруу
найрагчийн дотроос хамгийн гарамгай” нь гэж нэрлэжээ.
Нутаг буцсан нь
Далайн өвчин
Замын зураглал
Гарц нутгаар аялсан нь
Людвиг Берне
Герман дахь Философи
1933 оны 5-р сарын 10-ны орой нацистууд
Берлиний төвд өөрсдийн үзэл сурталд таарахгүй гэсэн зохиолчдын номыг шатаажээ.(Гейне, Л.Толстой, Э.Золя,
М.Пруст, Э.М.Ремарк, Т.Манн, Г.Манн, Г.Уэльс, Ж.Лондон...) Ардын боловсрол,
суртал ухуулгын сайд П.Й.Геббельс уг ажиллагааг гардан удирдсан байна. Германы
суут зохиолч Гейне тухай үедээ “номыг шатаагчид хэзээ нэгэн цагт хүнийг
шатаадаг болон хувирдаг” гэж хэлж байсан гэдэг.
Харин
өнөө үед Германчууд энэ өдөр
номын баяр хийдэг болжээ. Уг баярын өдрийг орчин
цагийн германчууд сонгохдоо ном шатаасан фишистуудын өдрийн эсрэг
утгаар номыг дээдлэх өдөр болгосон байна.
Ухаантай хүн бүгдийг
мэдэрдэг харин тэнэг бол бүгдэд сануулга өгсөөр явна
Бүх эрүүл хүмүүс
амьдралд хайртай байдаг.
Хайр гэж юү вэ – Энэ бол
зүрхэн дах шүдний өвчин
Надад юу байгааг бус,
намайг хэн бэ гэдгийг асуу.
Туршлага гэдэг сайн сургууль. Гэхдээ төлбөр нь маш өндөр байдаг.
Бурхан намайг өршөөнө. Учир нь энэ түүний ажил шүү дээ.
Нэг мөсөн хүлцэнгүйл
байхгүй бол хүлцэнгүй бус бай. Сайн замаар явж чадахгүй бол муу замыг сонго.
Учир нь хоёр зүйлийн дунд байна гэдэг илүү их хүч шаарддаг.
Дэлхий дээрх хүмүүсээс илүү олон тэнэг хүмүүс байдаг.
Бид дайснуудаа дүүжлэгдхээс нь өмнө уучлах ёстой.
Унтах сайхан ч үхэл нь
илүү дээр. Гэхдээ огт төрөөгүй байсан бол бүр ч дээр байх байсан.
Би унтахдаа уйтгартай
ном уншдаг. Тэгээд би уншсаар л байна гэж зүүдлээд сэрэхдээ жинхэнэ уйтгар дундаас
сэрдэг.
1844-1900
Тэрээр 19-р зууны нөлөө бүхий
агуу сэтгэгчдийн нэг, германы гүн ухаантан , зохиолч байв. Амьдралынхаа
сүүлийн арав гаруй жилд тэрбээр сэтгэцийн эмгэгийн эмнэлэгт эрчимтэй эмчлүүлж
орчин тойрноо ухаарч мэдэхээ больсон эмгэнэлт байдлаар 1900 оны 8
сард Веймарт нас баржээ.
Эмгэнэлт жүжгийн эхлэл
Заратустра өгүүлсэн нь
Сайн муугийн цаана
Ёс суртахууны гарал үүсэл
Антихрист
Ессэ Ното
Эрх мэдлийн хүслэн
Ницще
"Гучаад насны асуудал" хэмээх томьёолбор гаргасан нь бий. Уран
бүтээлч хүмүүст хамаатай 27-33 насны энэ хямралын шинжийг:
-Ганцаар байхад цухал төрнө
-Сэтгэл санааны хямралд орно
-Амьдралын утга учрыг эргэцүүлнэ
-Өнгөрүүлсэн амьдралаа бодоход гутрал төрнө
-Хайнга, юмыг үл ойшоох сэтгэл давамгайлна
-Өөрийгөө гэнэт чамлах болно
-Бусдын санааг хүлээж авах нь ихэснэ
-Нийгмийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандах болно
-Амьдралаас хагацах хүсэл ихэснэ
-"Хувь хүний" үзэл нь "хүнлэг" сэтгэлээс дээгүүр тавигдаж ирнэ.
Сонирхуулахад, Ницщегийн хамгийн зартай бүтээл болох "Заратустра ингэж ярьсан юм" зохиолд Заратустра гуч хүрмэгцээ эх нутгаа орхин, ууланд гарахаар явдаг. Тэнд очоод ганцаараа бясалгал хийн сууж, туйлын дээд хүн болох замдаа шуударч, оюуны таашаал эдэлдэг.
-Ганцаар байхад цухал төрнө
-Сэтгэл санааны хямралд орно
-Амьдралын утга учрыг эргэцүүлнэ
-Өнгөрүүлсэн амьдралаа бодоход гутрал төрнө
-Хайнга, юмыг үл ойшоох сэтгэл давамгайлна
-Өөрийгөө гэнэт чамлах болно
-Бусдын санааг хүлээж авах нь ихэснэ
-Нийгмийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандах болно
-Амьдралаас хагацах хүсэл ихэснэ
-"Хувь хүний" үзэл нь "хүнлэг" сэтгэлээс дээгүүр тавигдаж ирнэ.
Сонирхуулахад, Ницщегийн хамгийн зартай бүтээл болох "Заратустра ингэж ярьсан юм" зохиолд Заратустра гуч хүрмэгцээ эх нутгаа орхин, ууланд гарахаар явдаг. Тэнд очоод ганцаараа бясалгал хийн сууж, туйлын дээд хүн болох замдаа шуударч, оюуны таашаал эдэлдэг.
Г.Аюурзана "2х2=6 буюу
Суут жаран сэтгэгч" номоос.
Ницщегийн онцлог санаа 329 дэх
тал.
ГерхартГауптман
(1862-1946)
1912 оныУтга зохиолын салбар
дахь Нобелийн шагналтан Германы зохиолч Герхарт Гауптман "Vvр цайхын
ємнєхєн" нэртэй жvжгээ натурализмын сургуулийн уламжлалд тулгуурлан герман
хэл дээр бичсэн ба үүгээрээ Германы уран зохиолд энэхvv урсгалын томоохон
тєлєєлєгчєєр Гауптманыг нэрлэх болжээ.
Эвлэрлийнбаяр
Нэхмэлчид
Ханнелегийнєргємжлел
ФлорианаГейер
Живсэнхонх
Хэрэв чи амьд байгаа бол
чамд маш том хожил ирсэн гэж бодоорой.
Сэтгэлийг баяр ба гуниг,
зовлон ,жаргалын аль нь ч эзэмдэж байсан хэн ч бай өөрийн үүргийг бүгд
биелүүлэх ёстой.
Амьдрал бол өөрийн нээлтүүдийн тасралтгүй хэлхээс юм.
Үхэл бол амьдралын үргэлжлэл
хийгээд шинэчлэлийн дундах зайлшгүй завсарлага билээ.
Хүний сэтгэлд үйлдлийн
хийгээд гэгээрлийн хоёр хүчин оршдог. Эхнийх нь чамайг урагш хөдөлгөдөг, харин
хоёр дахь нь зорилгод тань хүргэдэг.
Амьдралд хангалттай аюул бий. Гэвч түүнээс айхын хэрэггүй.
Хайнрих Манн
1871-1950
Манн хайнрихын эцэг Любек хот
дахь худалдааны пүүсийн эзэн харин Германы алдарт зохиолч Томас манн
түүний төрсөн дүү нь байжээ.Тэрээр Берлиний их сургуулийг төгсөж , 1893 оноос
уран бүтээлээ туурвиж эхэлсэн.Түүний анхны зохиол “зууны төгсгөл”-д нь тэр үеийн
модернист нөлөө ажиглагддаг агаад “ Хулгайлагдсан баримт” зэрэг
өгүүллэгүүдээс нь ирээдүйн шүүмжлэлт реалист шинж мэдрэгддэг.
Боол
Хулгайлагдсан баримт
Эх оронч
Бяцхан суурин
Эзэнт гүрэн
Ядуус
1875-1955
Германы
нэрт зохиолч, Нобелийн шагналт Томас Манны зохиолуудаас Монголд ер орчуулагдаж байгаагүй. Түүний романууд тус
бүртээ онцлогтой. Шидэт уул хэмээх зохиолыг нь утга зохиол дахь философи
сэтгэлгээний нэг оргил гэж үздэг. Харинтүүний
төрсөн ах ХайнрихМанны «Боол» хэмээхроман 1974 ондорчуулагданхэвлэгдсэнбайдаг.
Будденброкийнхон
Шидэт уул
Иосиф бат үүний ах нар
ДокторФаустус
Тристан
Сайн үйл хийгээд ,хайр
сэтгэлийн төлөө тэмцэгчийг хар үхэл эзэмдэхийг хэзээ ч бүү зөвшөөр.
Цаг хугацаа бол сухаан
сууж, улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн үнэт бэлэг.
Бидний айдас дайсанд харуулах учиртай эр зоригийн эх сурвалж юм.
Найрагчийг уран бүтээлч авъяас чадвар бус онгодын хишиг төрүүлдэг.
Цаг хугацааг эрхэмлэж сур. Агшин бүр хийгээд хором бүхнийг үнэлж яв.
Агшин бүрийг үнэнч хийгээд нэр хүндтэй үйлээр гэрэлтүүлж байх хэрэгтэй.
Фейхтвангер Лион
1884-1958
Лион Фейхтвангер нь түүхэн
романаар дэлхий дахинд алдаршсан герман зүхиолч юм. Тэрээр 1884 онд Мюнхен
хотноо баян еврей гэр бүлд төржээ. Зохиолч Лион Фейхтвангер түүхэн хэрэг явдлыг
философийн талаас эрэгцүүлэн бодож туурвисан романуудаараа Германы уран
зохиолд өөрийн байг сууриа үзэлсэн юм. Түүхэн романы шинэ маягийн хэв загварыг
бүтээн, хүмүүнлэг ёсны төлөө тэмцэж явсны учир Фейхтвангер 1953 онд хуучин
нэрээр Ардчилсан Герман Улсын Үндэсний шагнал хүртсэн юм.
Царай муут гүнж
Амжилт
Оппенгеймийнхэн
Симона
Цаг нь ирнэ
Усан үзмийн модон доторх үнэг
Логик бол сэтгэдэг хүмүүсийн бурхан.
Түүхэн роман бичдэг
зохиолчоос түүх зааж өгөхийг асуух нь хөгжмийн зохиолчоос радио долгионы талаар
хариулт авахыг хүлээхтэй яг ижил.
Түүхч гэж хэн бэ? Түүхч гэж баримт ашиглан хүн
төрлөхтөний хөгжлийг бичдэг хүнийг хэлнэ.
Зохиолч ,түүхч хоёулаа түүхийг цөөн хүмүүсийн хүчин чармайлт мэтээр
үздэг.
1929-1945
Асар богинохон
хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа
нацист Германы хорих лагерьт нас барсан Анне Франк хэмээх еврей охин юм.
Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн юм. 1942 онд эцэг эх нь Аннед 13 насных нь төрсөн өдрөөр нь гоёмсог тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсэн нь охиныг гайхамшигт тэмдэглэлээ бичихэд хүргэжээ. Анне тэмдэглэлээ хамгаас дотнын найз охинд тооцон Китти гэж нэрлэсэн юм. Энэ үеэр Аннегийн эгч Марготыг бөөнөөр хорих лагерьт явуулах зарлан дуудах ирүүлсэн байна. Энэ өдрөөс эхлэн Франкийн гэр бүл германчуудын мөрдөлтөөс зугтан компанийхаа байрны дээврийн хөндийд хамт ажиллаж байсан нэгэн хүний гэр бүлтэй хамт хоргодох болсон юм. Анне германуудаас нуугдан бүгж байхдаа тэмдэглэлээ бичсээр хоргодох байрны амьдрал, зовлон бэрхшээл, хамт бүгж байсан 17 настай Петер хэмээх хөвгүүнд өгсөн анхны хайр, бодол санаа мэдрэмжээ бүгдийг сонирхолтойгоор бичиж үлдээсэн юм. Франкийнхны бүгж нуугдсан түгшүүр дүүрэн ч элэг бүтэн амьдралыг эцэс болгосон тэр гунигт өдөр бол 8-р сарын 4 байлаа.
“Би өөрийнхөө бүхий л мөрөөдөл зорилгоо гээгүй нь
гайхамшигтай...Учир нь Миний мөрөөдөл, зорилго нь бүтэшгүй бөгөөд тэднийгээ
тээгээд бодоод байх нь боломжгүй зүйл шиг харагдаж байна. Би
хүсэл мөрөөдөлдөө итгэдэг шигээ хүмүүсийг сайхан сэтгэлтэй гэдэгт итгэж байна.
Би итгэл найдварынхаа оронд эргэлзээ, өвчин зовлон, үхлийн тухай бодож
чадахгүй”
Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн юм. 1942 онд эцэг эх нь Аннед 13 насных нь төрсөн өдрөөр нь гоёмсог тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсэн нь охиныг гайхамшигт тэмдэглэлээ бичихэд хүргэжээ. Анне тэмдэглэлээ хамгаас дотнын найз охинд тооцон Китти гэж нэрлэсэн юм. Энэ үеэр Аннегийн эгч Марготыг бөөнөөр хорих лагерьт явуулах зарлан дуудах ирүүлсэн байна. Энэ өдрөөс эхлэн Франкийн гэр бүл германчуудын мөрдөлтөөс зугтан компанийхаа байрны дээврийн хөндийд хамт ажиллаж байсан нэгэн хүний гэр бүлтэй хамт хоргодох болсон юм. Анне германуудаас нуугдан бүгж байхдаа тэмдэглэлээ бичсээр хоргодох байрны амьдрал, зовлон бэрхшээл, хамт бүгж байсан 17 настай Петер хэмээх хөвгүүнд өгсөн анхны хайр, бодол санаа мэдрэмжээ бүгдийг сонирхолтойгоор бичиж үлдээсэн юм. Франкийнхны бүгж нуугдсан түгшүүр дүүрэн ч элэг бүтэн амьдралыг эцэс болгосон тэр гунигт өдөр бол 8-р сарын 4 байлаа.
“...Зургаан сая хүний өмнөөс суутан ч биш, яруу найрагч
ч биш ганцхан жирийн охин дуугарсан юм. Охины өдрийн тэмдэглэл нь хүн төрөлхтний баримт
бичиг, фашизмыг яллах төлөвлөгөө,
түүхийн гэрч болон үлдсэн...” Илья
Эренбург
1942.06.20
Энэхүү өдрийн тэмдэглэл гэсэн том нэртэй үдмэл дэвтрийг хэн нэгэнд хэзээ
нэгэн цагт үзүүлэх бодол мэдээж надад алга. Харин үүнийг сэтгэл зүрхнийхээ хамаг нууцыг дэлгэж болох хамгаас итгэлт анд найзаа болгох гэсэн юм.Би чамайг Китти гэж нэрлэе. Үүнээс өөр бодол ч алга даа. Үнэхээр өдрийн тэмдэглэл чам шиг хамаг бүхнээ итгэн ярих тийм итгэлтэй найз охин надад алга аа.
Анна
нэгэн цагт үзүүлэх бодол мэдээж надад алга. Харин үүнийг сэтгэл зүрхнийхээ хамаг нууцыг дэлгэж болох хамгаас итгэлт анд найзаа болгох гэсэн юм.Би чамайг Китти гэж нэрлэе. Үүнээс өөр бодол ч алга даа. Үнэхээр өдрийн тэмдэглэл чам шиг хамаг бүхнээ итгэн ярих тийм итгэлтэй найз охин надад алга аа.
Анна
1943.07.19
Китти минь. Өчигдөр бүтэн сайн өдөр. Амстердамын хойт дүүргийг
нэлд нь бөмбөгдөв. Бүтэн барилга бараг үлдсэнгүй бололтой. Гудамж
талбайнууд тэр аяараа барилгын нурангиар дүүрэв. Одоогоор амь үрэгдсэн
хүн хоѐр зуу, шархадсан хүн тоолоод барахааргүй болсон юм байх.
Эмнэлгүүд дүүрч, төөрсөн хүүхдүүд энд тэндгүй эх эцгээ эрж, эвдэрч сүйдсэн байшин барилгаар уйлалдан гүйлдэх болов. Аймшиг зөгнөсөн дэлбэрэлтийн энэ битүү долгионыг сонсох бүрт нуруу
хүйт даан. бие арзайх юм.
Анна
Китти минь. Өчигдөр бүтэн сайн өдөр. Амстердамын хойт дүүргийг
нэлд нь бөмбөгдөв. Бүтэн барилга бараг үлдсэнгүй бололтой. Гудамж
талбайнууд тэр аяараа барилгын нурангиар дүүрэв. Одоогоор амь үрэгдсэн
хүн хоѐр зуу, шархадсан хүн тоолоод барахааргүй болсон юм байх.
Эмнэлгүүд дүүрч, төөрсөн хүүхдүүд энд тэндгүй эх эцгээ эрж, эвдэрч сүйдсэн байшин барилгаар уйлалдан гүйлдэх болов. Аймшиг зөгнөсөн дэлбэрэлтийн энэ битүү долгионыг сонсох бүрт нуруу
хүйт даан. бие арзайх юм.
Анна
1944.7.15нд
бичсэн түүний сүүлчээсээ 2дахь тэмдэглэлд
ХертаМюллер
1958он
Түүний
бүтээсэн 19 ном уран зохиолын нэр хүндтэй хориод шагналыг авчирсан юм.Румынаас
Германд цагаачлан ирсэн,немц хэлтэн зохиолч Херта Мюллер дарангуйллын дэглэм,
тэр нийгэм дэх хувь хүн, үндэсний цөөнхийн амьдралыг реалист аргаар
бичдэг.
Ногоон чавганы орон
Нэг хөлөөрөө аялсан нь
Надад санаа зовнисон бүхнийг өмчилсөн
Томилолт
Толин дахь чөтгөр
No comments:
Post a Comment